Бидний тухай
Бест Вестерн Тех ХХК нь 2006 онд байгуулагдсан ба уул уурхайн тэсэлгээний ажлын үндсэн чухал түүхий эд болох аммонийн нитратыг импортлон дотоодын зах зээлийн 20 хүртэлх хувийг бүрдүүлэн ажилладаг гадаад худалдааны компани юм.
Манай компани нь харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр түвшинд тасалдалгүй нийлүүлэн ажилдаг бөгөөд 5,000 тонн аммонийн нитрат, химийн бодис нөөцлөх хүчин чадалтай.
Бид ОХУ-ын аммонийн нитрат үйлдвэрлэгч Уралхим компанийн албан ёсны төлөөлөгч бөгөөд тус компани нь аммиак, аммонийн нитрат, алифат амин, кристал натрийн нитрат, натрийн нитрит, калийн нитрат, мочевин (карбамид) г.м стратегийн чухал ач холбогдол бүхий хиймийн бодисын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг.
Уралхим компани нь жилд 3 сая гаруй тонн аммиак, 3 сая тонн аммонийн нитрат, 1.2 сая тонн мочевин, 1 сая тонн фосфор болон бусад натрийн нийлмэл бүтэцтэй бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн олон улсын зах зээлд нийлүүлдэг юм.
Компаний эрхэм зорилго:
Харилцагч, үйлчлүүлэгч, захиалагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг чанарын өндөр түвшинд, баталгаатай, найдвартай, эрсдэлгүй, осолгүй нийлүүлж ажиллах эрхэм зорилготой.
Компаний алсын хараа:
Бид даяарчлалын эринтэй хөл нийлүүлэн алхаж, олон улсын стандарт шаардлагыг үйл ажиллагаанд нэвтрүүлж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр хангагдаж, техник технологийн шинэчлэлтийг эрэлхийлж, аюулгүй ажиллагааг сайтар баримталж, үндэстэн дамнасан баялгийн үйлдвэрлэлд манлайлан оролцох ханган нийлүүлэлтийн компани болно.
20%
дотоодын зах зээлийг бүрдүүлдэг
18
жилийн туршлагатай